fbpx

Бидэнд ямар мэдээлэл шаардлагатай вэ?

Өвчтөн Max Access Solution (MAS) хөтөлбөрт хамрагдах үед бид доорх Хувийн мэдээллийг цуглуулж, хадгалж, боловсруулдаг (хамтдаа “боловсруулна”).

  • таны нэр;
  • таны хүйс;
  • таны төрсөн өдөр;
  • тантай холбоо барих дугаар(ууд);
  • таны э-мэйл хаяг;
  • таны холбоо барих хаяг;
  • таны эмчлүүлж байгаа эмнэлэг ба эмч;
  • таны орлого ба санхүүгийн төлөв байдал (боломжтой бол);
  • таны асран хамгаалагчийн дэлгэрэнгүй мэдээлэл (боломжтой бол).

(хамтад нь, таны “Хувийн мэдээлэл” гэнэ)

Зохих дэмжлэг, туслалцаа үзүүлэхийн тулд бид доор дурдсан хэт хувийн мэдээллийг боловсруулах шаардлагатай:

  • таны онош;
  • таны онош хийгдсэн огноо;
  • таны авч байгаа эмчилгээ;
  • таны PCR шинжилгээний огноо болон хариу.

(хамтад нь, таны “Хэт Хувийн Мэдээлэл”)

Яагаад болон яаж бид таны Хувийн болон Хэт хувийн мэдээллийг боловсруулдаг вэ?

Таныг MAS-ын аль нэгэн хөтөлбөрт оролцох хүсэлт гаргахад бид таны хувийн мэдээлэл болон хэт хувийн мэдээллийг танаас, таны асран хамгаалагч эсвэл эмчээс шууд цуглуулдаг. Бид таны Хувийн болон Хэт хувийн мэдээллийг хэд хэдэн зорилгоор боловсруулдаг. Үүнд:

  • таныг тодорхойлох;
  • тантай харилцаа холбоо тогтоох;
  • танд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх;
  • таны өвчин, эмчилгээний талаар тантай мэдээлэл хуваалцах;
  • бидэнд аливаа хууль, журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгох;
  • хөтөлбөрийн удирдлагатай холбоотой бусад зорилгоор.

(хамтад нь “Зорилго” гэнэ). 

Бид таны мэдээллийг эмхэтгэж, таних боломжгүй хэлбэрээр нийтлэлд ашиглаж болно. Үүнд таныг таних боломжтой аливаа өгөгдөл (жишээ нь, таны нэр, төрсөн огноо, хаяг) устгагдах болно, ингэснээр хэн ч уг мэдээллийг тантай холбох боломжгүй болно.

Бид таны Хувийн болон Хэт хувийн мэдээллийг хэнд харуулах вэ?

Таны Хувийн болон Хэт хувийн мэдээллийг дараах хүмүүс харах боломжтой:

  • Max сангийн салбар нэгжүүд; болон
  • хууль сахиулах байгууллага хэрэв бид хуулиар үүнийг хүлээх үүрэгтэй бол төрийн бусад байгууллагууд.

Таны Хувийн болон Хэт хувийн мэдээллүүд манай АНУ-д төвтэй хамгаалагдсан, вебд суурилсан мэдээллийн санд хадгалагддаг.

Бид таны зөвшөөрөлгүйгээр таны Хувийн болон Хэт хувийн мэдээллийг бусад гуравдагч этгээдэд задруулахгүй. Мөн бид таны Хувийн мэдээлэл болон Хэт хувийн мэдээлэл аюулгүй хадгалагдаж байгаа эсэхэд хяналт тавих болно.

Таны Хувийн болон Хэт хувийн мэдээллийг боловсруулахыг зөвшөөрөхгүй бол ямар үр дагавар бий болох вэ?

Хэрэв та Хувийн мэдээллийн мэдэгдлийн дагуу Хувийн болон Хэт хувийн мэдээллийг тань боловсруулахыг зөвшөөрөхгүй бол Max сангийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй болно.

Таны мэдээллээ хамгаалах эрх:

Мэдээлэл хамгаалах хуулийн дагуу та дараах эрхтэй:

  • Мэдээлэл авах эрх – Та таны тухай ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж байгаа, хэр удаан хадгалагдах, гуравдагч этгээдтэй хуваалцах эсэх талаар мэдээлэл авах эрхтэй.
  • Таны нэвтрэх эрх – Та хувийн мэдээллийнхээ хуулбарыг авахыг хүсэх эрхтэй.
  • Таны залруулах эрх – Та буруу эсвэл дутуу гэж үзсэн мэдээллээзасварлахыг (засах) биднээс шаардах эрхтэй.  
  • Таны устгах эрх – Та тодорхой нөхцөл байдалд хувийн мэдээллээ устгахыг биднээс хүсэх эрхтэй.
  • Таны боловсруулалтыг хязгаарлах эрх – Та тодорхой нөхцөл байдалд мэдээллийн тань боловсруулалтыг хязгаарлахыг биднээс хүсэх эрхтэй.
  • Таны боловсруулахыг эсэргүүцэх эрх – Та тодорхой нөхцөл байдалд хувийн мэдээллээ боловсруулахыг эсэргүүцэх эрхтэй.
  • Таны өгөгдөл зөөвөрлөх эрх – Та бидэнд өгсөн мэдээллээ тодорхой нөхцөл байдалд өөр байгууллага эсвэл өөрт тань шилжүүлэхийг биднээс шаардах эрхтэй.
  • Таны зөрчлийн тухай мэдэгдэл авах эрх – Таны Хамгаалагдсан эрүүл мэндийн мэдээлэлд ямар нэгэн зөрчил илэрсэн тохиолдолд энэ тухай мэдэгдэл авах эрхтэй.

Та эрхээ эдлэхийн тулд ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй. Хэрэв та бидэнд хүсэлт гаргавал бид таны хүсэлтэд нэг сарын дотор хариу өгнө.

Хэрэв та хүсэлт гаргахыг хүсвэл дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу:

The Max Foundation
1448 NW Market St.
Suite 500
Seattle, WA 98107
+1 (206) 778-8660
info@themaxfoundation.org